Мэдээний төрөл
99000800: 99087694 dugaariig zarna    :    :    88646411: ZAR 88720222 88730333 dugaar zarna une 50000 utas 88191915 88260666    99995210: 91629562 dugarig zarval avaxu? Unin sanala bicherei    88191915: Uniteliin 88720222 88730333 hos dugaap zapna une 50000    99006434: baganuurt 3 uruu bair zarna. 98612981    88045043: EREGTEI EMEGTEI ALTAN NUUHTAI SHUREN TOLGOITOI HASH, CHUNCHGNOROV HOOROG MASH HYAMD ZARNA    99060187: 2 nastai hvnd buuziin hj ogoh hvn bna uu 15000    96013638: 220 VOLTIIG 110 BOLGODOG 50 BOLON 300 WATTIN ADAPTAR ZARNA    
Сумогийн 68 дахь ёкозуна Асашёорюү зодог тайллаа
Мэдээ, нийтлэл

Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь ёкозуна Асашёорюү буюу Монгол улсын иргэн, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Долгорсүрэнгийн Дагвадорж зодог тайлах болсон тухайгаа өнөөдөр мэдэгдлээ. Өнөөдөр 14.00 цагт тэрээр энэ тухай Японы Мэргэжлийн сумо бөхийн холбоонд мэдэгдсэн байна. Тэрбээр өнгөрсөн сарын башёгийн дундуур Японы зарим хэвлэл мэдээллийн хэрэглээр цацагдсан үнэн худал нь үл мэдэгдэх мэдээллийг дэвэргэж, нэр төрд нь удаа дараа халдаж байгаа тул зодог тайлах шийдвэр гаргаж байна гэж тайлбарласан бөгөөд “Би олон асуудлын шалтгаан болж байсан, гэхдээ яг одоо миний бодол цэвэр ариун байна. Би бүх зүйлд баярлаж байна” хэмээжээ.
Гайти Эргэн тойронд [41 фото]
Мэдээ, нийтлэл

Карибын тэнгист орших Гаитид Рихтерийн шаталбараар долоон магнитудын хүч­тэй газар хөдлөлт ур­жигдар орон нутгийн цагаар 16 цагт болжээ. Одоо­гийн байдлаар байга­лийн гамшгаас үүдэл­тэй хохирлын хэмжээг тог­тоох ажил үргэлжилсээр байна. АНУ-ын Га­зар зүйн албанаас газар хөдлөл­тийн төв нь Гаитийн нийс­лэл Порт-о-Пренсээс 15 км зайтай, най­ман километрийн гүнд бай­сан хэмээн мэдээлжээ. Үүний дараа тус бүс нутагт гурван цагийн до­тор 20 гаруй удаа Рих­терийн шатал­бараар 5.0 маг­нитудын хүчтэй газар хөдөлсөн байна.
Сонирхолтой гэж хэлж болох дээд амжилтууд
Мэдээ, нийтлэл

Францын Мишель Лотито ерөөс цадна гэдгийг мэддэггүй хүн, 1959 оноос хойш тэр идэж болох бүх л юмыг идэж эхэлжээ. Түүнээс хойш тэр элдэв жижиг сажиг зүйлийг эс тооцвол, нэг компьютер, 18 унадаг дугуй, лааны зургаан тавиур, супермаркетын 15 тэргэнцэр, хоёр ор, долоон телевизор, хоёр хос цана идсэн байна. Идсэн металлын нийлбэр жин нь ес гаруй тонн болж байна! Та бүхэн холбоотой мэдээнээс түүний хэрхэн төмөр идэж буй бичлэгийг үзэх болно.
Та 1mbps хурдны интернэтийг хүссэн үнээрээ авмаар байна уу?
Мэдээ, нийтлэл
Ситинет компани Интернэтийн 40 насны ойн баярыг тохиолдуулан олон олон үйл ажиллагаа зохиож байгаа билээ. Энэ удаа бид нийт хэрэглэгчидийнхээ дунд болон, шинээр интернэт хэрэглэхийг хүсэж байгаа бүх иргэдийнхээ дунд нэгэн сонирхолтой уралдааныг зарлаж байна. Уралдаанд оролцож буй бүх хэрэглэгчдийнхээ суурилуулалтын хураамжаас чөлөөлж уралдаанд түрүүлсэн азтан 1mbps интернэтийн 1 жилийн эрхийг хамгийн бага хүссэн үнээрээ авах боложтой.
Та тоглолтонд оролцохдоо:
Өндөр хурдны 1mbps интернэтийг авахыг хүссэн үнээ 155021 дугаарт илгээнэ.
Таны илгээсэн үнэ давхардаагүй хамгийн бага үнэ байхад л та бүтэн жил өндөр хурдны 1mbps интернэтийг ашиглах эрхтэй болно.
Р.Бурмаагийн штаб хятадын эрлийзийн эрэлд
Мэдээ, нийтлэл
АН-аас нэр дэвшигч Р.Бурмаагийн рейтинг МАХН-ын Д.Зоригтоос доогуур яваад байгаад сонгуулийн штаб нь тэвдүүхэн байна. Тиймээс нэр дэвшигч Д.Зоригтын шударга, боловсон өрсөлдье гэсэн уриаг эсрэгээр нь хүлээн авч, мушгиж эхлэв. Тэд сонгууль болгонд л дэлгэгдэж, олон түмэн ойшоож тоохоо больсон эрлийз хурлийзийн асуудлыг эцсийн мэх болгохоор шийдсэн бололтой. Рейтинг илүүтэй, сонгогчдын дэмжлэг өндөр яваа Д.Зоригтыг ийн муулсан нэвтрүүлэг тун ойрын хугацаанд цацагдаж болзошгүй байна. Баттай эх сурвалжийн мэдээллээр уг нэвтрүүлгийг сурталчилгааны багт багтан ажиллаж байгаа студийнхэн бэлтгээд завгүй байна.
Хуулийг үл тоомсорлосон зөрчлийг нэр дэвшигч Р.Бурмаагийн штабаас бэлтгэсэн нэвтрүүлгээр цацсан уу
Мэдээ, нийтлэл
МАХН-ын Сонгуулийн төв штабын Хууль хяналтын ажлын хэсгийн ахлагч Б.Очбадрах 2009 оны 10 дугаар сарын 12-нд хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр, өчигдөр буюу 10 дугаар сарын 11-ний ням гарагт UBS, TV 9 зэрэг нэр бүхий телевизийн сувгуудаар УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөж буй МАХН-ын нэр дэвшигч Дашдоржийн Зоригт, АН-ын нэр дэвшигч Бурмаа нарын рейтингийг тодруулсан судалгаа явуулсан талаараа “Эм Пи Өү” гэгч судалгааны байгууллагын ажилтны мэдээлэл цацагдлаа. Үүнтэй холбогдуулан нэр дэвшигч Дашдоржийн Зоригтын сонгуулийн комиссыг удирдаж байгаагийн хувьд дараах зүйлүүдийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна:
Орд газруудаа єгєєжтэй ашиглах эхний алхмыг Д.Зоригт тавилаа
Мэдээ, нийтлэл
Vндэсний хєгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуунтай ярилцлаа.
-Монголчууд тєдийгvй дэлхий нийтийн анхаарлын тєвд байгаа Оюутолгойн талаар єнєєдєр тодорхой тоон vзvvлэлтvvдийг ярьж буй. Тєсєвт тєчнєєн хэмжээний татварын орлого оруулна, тєдєн мянган ажлын байр бий болно гэхчилэн. Энэ мэдээж чухал. Гэхдээ vvнээс илvv Монголын эдийн засгийг тэтгэх хvч Оюутолгойд байгаа нь эргэлзээгvй юу?
-Оюутолгойн тєслийн ач холбогдлыг гурван чиглэлд тєвлєрvvлэн дvгнэж болно. Нэгдvгээрт, экспортыг нэмэгдvvлнэ, хоёрдугаарт, говийн бvсэд хєгжлийн шинэ тулгуур тєвийг бий болгоно. Гуравдугаарт, техник технологийн талаасаа бvтээмж нэмэгдvvлж, манайд ємнє нь огт байгаагvй газар доорхи олборлолтын технологийг нэвтрvvлнэ. Энэ гурав бол тоон vзvvлэлтээр бус цаад vр дvнгээрээ асар чухал юм. Гэхдээ мэдээж тєсвийн орлого нэмэгдэж, ажлын байр нэмэгдэх гэхчилэн vр єгєєжийг мартаж болохгvй.
Хєрсєн дээр бууж хvндээ хvрч ажиллана
Мэдээ, нийтлэл
Нєхєн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Эрдэс баялаг, эрчим хvчний сайд Д.Зоригт Чингэлтэй дvvргийн долоо, наймдугаар хорооны иргэд сонгогчидтой уулзан мєрийн хєтєлбєрєє танилцуулж, санал бодлыг нь сонслоо. Нэр дэвшигч Д.Зоригт “Та бvхэн итгэл vзvvлж намайг УИХ-ын гишvvнээр сонговол иргэд сонгогчидтойгоо ойр ойрхон уулзаж хєрсєн дээр бууж, тулж ажиллана. Энэ бол хороо, хэсэг, гудамжны хог, шороог цэвэрлэж, єдєр тутмын ажил хийнэ гэх утгатай амлалт биш. Хорооноос, дvvргээс анхан шатны байгууллагаас улс орны хєгжил эхэлдэг. Ажлыг бага гэж голохгvй хийж бvтээснээр амжилтад хvрдэг. Тиймээс дvvргийнхээ болон хороо, хэсгийн дарга нартай уулзаж тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тєлєє ажиллана” гэсэн нь олон сонгогчыг баярлуулсан.
Оюу толгойн гэрээний гарын vсэг зурах мєчид С.Баярын хэлсэн vг
Мэдээ, нийтлэл
Өнөөдөр Монголчууд бидний олон мянган жилийн туршид мөрдөж ирсэн цаг тооллоор шороон үхэр жилийн намрын дунд сарын арван долооны билигт сайн өдөр тохиож байна. Энэ өлзий төгөлдөр, билигт сайн өдөр нийт Монголчууд бидний хувьд олон жилийн туршид хүсэн хүлээж байсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу толгойн алт-зэсийн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах түүхэн цаг мөч сая тохиолоо. С.БАЯР: ОЮУТОЛГОЙН ТӨСЛӨӨС МОНГОЛЫН ТАЛД НОГДОХ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭРЛЭСЭН ҮНЭ ЦЭНЭЭР 53 ХУВЬД ХҮРГЭХЭЭР ТОХИРОЛЦООНД ХҮРЛЭЭ
ЭХНЭРТЭЙГЭЭ 9-Р АНГИАСАА ҮЕРХЭЖ БАЙГААД ГЭР БҮЛ БОЛСОН
Мэдээ, нийтлэл
Энэ удаагийнхаа “Тэргүүлэгч Монгол” булангийн зочноор Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Дашдоржийн Зоригтыг урьж байна. Гучин долоохон насандаа Монгол улсын Засгийн газрын гишүүнээр томилогдож, Оюутолгойн гэрээний төслийн хэлэлцээрийг ахалж байгаа залуу улс төрчийн яриа эрхэм таныг уйдаахгүй байх гэж найдаж байна.Тэрбээр УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.

1990 оны эхэн үеийн оюутнууд бүгд л арилжаа наймаа хийж, том том бизнесменүүд болчихсон явж байлаа. Таны хувьд?
Jackpot хожил эзэнтэй болжээ
Мэдээ, нийтлэл

Сүүлийн арваад хоногийн турш Италийн түүхэнд хамгийн өндөр хожил бүхий Jackpot сугалааг хожихын төлөө зөвхөн Италичууд ч бус, жуулчид болон хөрш орнуудаас хүртэл хүмүүс ирж лото-д өргөнөөр оролцсон гэж хэлж болохоор байлаа. Рекорд хожил нь даруй 146,9 сая еврод хүрсэн сугалааг Тосканы Багноне тосгоны иргэн хожжээ. Азтаны талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл хараахан байхгүй боловч тэрбээр хоёрхон еврогоор ганцхан сугалаа худалдаж аван 10, 11, 27, 45, 79, 88 гэсэн зөв зургаан тоог бөглөж явуулсан нь саятан болгосон байна. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Италийн хонжворт сугалааны супер шагналыг хэн ч авч чадахгүй байсаар ийнхүү асар их өссөн байна.
Хуудас 1 ын 140 1 2 3 4 > >>
SMS зар сурталчилгаа

155021

155021

155021

Search
  • Та манай [ SMS зар булан ] -р зараа урсгахыг хүсвэл дээрх тусгай дугаарууд руу SMS илгээнэ үү.
  • Та бичиж буй зарныхаа урд Sms гэж бичээд нэг хоосон зай аваад мессэж зар, зарлалаа бичнэ үү.
  • Жишээ нь: Sms Mark2 mashin yaraltai zarna.
    MBE.mn SMS - Операторын ханш
  • Нэвтрэх хэсэг
    Хэрэглэгчийн нэр

    Нууц үг



    Гишүүнээр элсээгүй юу? [ Бүртгүүлэх ] [ Нууц үгээ мартсан ]

    Танд хэрэгтэй мэдээлэл


    Форумын сүүлчийн бичлэгүүд
    Бичлэг
    Hi
    Оруулсан: ulzi99 | 19-08-2010 18:16
    Миний хамгын их...
    Оруулсан: boomer_ccb | 03-07-2010 16:15
    Кино бол,,,,,,,,
    Оруулсан: EnHuuSH | 23-05-2010 09:22
    forumiin ohidiin chatlah oroo yu hussenere
    Оруулсан: nega_boy | 05-05-2010 01:14
    Шинэ гадаад дууг эндээс татаарай.
    Оруулсан: bad_uka | 01-02-2010 18:13
    Энxрий xайрт Монгол орон минь
    Оруулсан: bad_uka | 01-02-2010 18:06
    Manai zaluusiin songolt
    Оруулсан: bad_uka | 30-01-2010 15:51
    Hair urgelj gegeen bh estoi yu
    Оруулсан: bad_uka | 30-01-2010 15:43
    Аюулгүй интернэт хөтөч
    MBE.mn - Mozilla Firefox
    Хэрвээ та манай сайтыг илүү хурдан, аюулгүй, найдвартай, алдаагүй үзэхийг хүсвэл доорх зурган дээр дарж дэлхийн хамгийн шилдэг Mozilla Firefox вэб хөтөч програмийг үнэгүй татаж авахыг MBE.mn таньд санал болгож байна.

    |
    Мэссэнжерт нуугдсаныг шалгах уу!
    MBE.mn - Invisible
    Хайлт хийх


    Цаг агаар
    Шинээр нэмэгдсэн мэдээлэл