|
|
 
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Лимпопо мужид нэгэн эр хөл бөмбөг үзэх гэснээсээ болж гэрийнхэндээ алуулжээ. Хэрэг явдал энэ сарын 13-нд болсон байсан ч дөнгөж өнөөдөр л тодорхой болж байгаа аж. Орон нутгийн цагдаагийн төлөөлөгчийн мэдээлж байгаагаар 61 настай Давид Макоэйя телевизээр хөл бөмбөг, эхнэр болон хоёр хүүхэд нь шашны нэвтрүүлэг үзэх гэснээс болж сувгаа булаацалдан зодоон үүсчээ. Үүнээс болж Макоэйя алагдсан байна. Энэ мэдээнээс хархад хөл бөмбөг гэж үнэхээр л агуу спорт гэдэг нь тодорхой шүү. Тэгэхээр та бүхэндээ. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад болж буй хөлбөгийн фанатуудын сонирхолтой бусдаас содон гарсан фото зургуудаас хүргэж байна. |
|
| Ванкуверийн олимп нээлтээ хийлээ |
 
Канадын Ванкувер хотноо 21 дэх удаагийн Өвлийн олимп нээлтээ хийлээ. Нээлт эхлэхээс өмнө цэнгэлдэх хүрээлэнд хуран цугласан үзэгчдийг хөгжөөх нэг цагийн үзүүлбэр сонирхуулсан байна. Нээлтийн үйл ажиллагаа Канадын цагаар 18.00 цагт эхэлж, гурван цагийн турш British Columbia Place цэнгэлдэх хүрээлэнд үргэлжлэв. Сноубордын тамирчин Олимпийн таван цагиргийн нэг рүү үсэрч орсон нь нээлтийн үйл ажиллагааны гайхалтай сайхан эхлэл болсон. Хөгжмийн зохиолч Дэвид Персийн Англи болон Канадын төрийн дууллаас бүрдсэн "Орой дээрх дөл" ая эгшиглэсний дараа Хааны цагдаагийн морьт хорооны найман хүн цэнгэлдэх хүрээлэнгийн төв хэсэг рүү Олимпийн тоглолтын эзэн орны далбааг барин орж ирлээ. Мөн Өвлийн олимпийн спортын цогцолбор баригдсан уг газрын эзэн индиан омгийн дөрвөн удирдагч, нээлтийг үзэхээр тэнд хуран цугласан 60 мянган үзэгчдийн өмнө мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр уугуул нутгийнхан 20 метрийн өндөр мөсөн дүрснүүдийг тойрон үндэсний бүжгээ сонирхуулж байв. Дараа нь Канадын жааз хөгжмийн 16 настай дуучин Ники Леновски Канадын төрийн сүлд дууллыг дуулав. Энэ бүхний эцэст уламжлал ёсоор цагаан толгойн үсгийн дарааллаар орон орны баг тамирчдын жагсаал болж бараг 50-иад минут үргэлжиллээ. |
|
| Рио де Жанейро 2016 оны зуны олимпийг зохион байгуулна |
 
Хүн төрөлхтөний спортын их наадам болох зуны олимпийг зохион байгуулах эрхийг Өмнөд Америкаас анх удаагаа Бразилийн Рио де Жанейро авлаа. Ийнхүү 2016 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах эрхтэй болсоныг Олон улсын олимпийн хороо албан ёсоор зарласан нь тус улсын ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Сильваг хэвлэлийн бага хурлын үеэр нулимс дуслуулахад хүргэв. Тэрбээр “Бидний цаг ирлээ” хэмээн хэлж байв. |
|
| Ємнєд Африкийн тамирчин Кастер Семеня эрэгтэй хvн үү? (21 фото) |
 
Саяхан болж өнгөрсөн хөнгөн атлетикийн ДАШТ-д өөрийн эх орон болох ӨАБНУ-ыг төлөөлж, эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөн, түрүү магнайг авсан тамирчин бүсгүй Кастер Семеня алтан медалиа гардан авахаас татгалзаад байжээ. Харин тус улсын Хөнгөн Атлетикийн Холбооны тэргүүн, ноён Леонард Чуне нь түүнийг шагнал гардуулах ёслолд оролцож, медалиа гардан авахыг удаан ятгасны эцэст зөвшөөрүүлсэн гэнэ. Дэлхийн аварга - титмээ зүүж чадахаа байх шахсан энэхүү таагүй явдлын шалтгаан нь Кастерийг 100% эмэгтэй хүн гэдэгт эргэлзэж байгаа үзэгчдийн шүүмжлэл юм байна. Кастер Семеня нь эмэгтэйчүүдийн 800 метрийн гүйлтийн төрөлд алтан медалийн болзол хангаж гардан аваад байгаа юм. |
|
| Бүх дэлхийн одой хүмүүсийн спортын тав дахь их наадам |
 
Умард Ирландын нийслэл Belfast хотод энэ оны 7-р сарын 26-ны өдөр " World Dwarf Games" буюу бүх дэлхийн одой хүмүүсийн спортын тав дахь их наадам нээлтээ хийж, 8-р сарын 2-ны өдөр хүртэл үргэлжилжээ. 1993 онд АНУ-ын Чикаго хотод хамгийн анх удаа зохион байгуулагдаж байсан энэхүү наадам дөрвөн жилд нэг удаа дэлхийн улс гүрнүүдэд зохион байгуулагдах болсон бөгөөд урьдны жилүүдэд Англи, Канад, Франц улсуудад зохиогдсон юм байна. Дэлхийн 15 улс орны 200 гаруй "бяцхан" тамирчид оролцсон энэ удаагийн наадмын тэмцээн уралдааны үеийн фото сурвалжлагыг хүлээн авч үзнэ үү. |
|
| Спортын хөгжилтэй агшинууд ба эгзэгтэй мөч (29 фото) |
 
Хүн тєрєлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг, хийморилог, идэвхитэй амьдралын хєшүүрэг болсон спорт хэмээх зүйлгүйгээр амьдралыг тєсєєлєхийн аргагүй билээ. Бахархал болон харуусал гэгч хоёр сэтгэлийн хєдєлгєєний туулийг ямагт єєртєє агуулж байдаг спорт хэмээх агуу “урлаг”-ийг басхүү хєгжилтэй агшингүйгээр яахан тєсєєлєх билээ. Тиймээс єнєєдєр таны амралтанд зориулж спортын - хараад инээхгүй байхын аргагүй хормуудыг авъяаслаг гэрэл зурагчдын хальсанд бууснаар хүргэж байна. За ингээд хайртай спортынхоо хамгийн хєгжилтэй агшинуудыг ханатлаа сонирхоцгооё. |
|
| Эрчүүд ринг дээр (27 фото) |
| Олимпын хаалтын үйл ажиллагаа амжиллтай болж өнгөрлөө (30 фото) |
 
Бээжингийн 29 дахь удаагын олимпийн их наадмаас манай баг, тамирчид хоёр алтан, хоёр мөнгөн медалийг эх орондоо авчирж чадлаа. Үнэхээр гайхалтай байсан шүү. Тиймээ та дөрөв үнэхээр шилдэг шүү. Илүү илүү хэхэ... Одоо та бүхэндээ бээжингийн олимпын хаалтын ажиллагааны зургуудаас болон онооны жагсаалыг хүргэж байна. |
|
| Сонирхотой спортын цуглуулга зургуудаас (144 фото) |
 
Сууж байтал гэнэт спортын тухай сонирхолтой болон бас бус зургууд оруулая гэж бодлоо. Манай улсад ч нээрээ сайхан баяр тохиож байна шүү. Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нар мөнгөн медалийн болзол хангалаааааа. Үнэхээр сайхан сонсогдохгүй байна гэж үү залуусаа. Миний бодолоор энэ хоёр маань Алтыг нь авна гэдэгт 100% итгэлтэй байна. Урагшаа залуусаа... Ингээд та бүхэндээ спортын сонирхолтой болон бас бус зургуудаас хүргэж байна. |
|
| Бээжин 2008 олимпийн нээлт... |
 
Өчигдөр буюу 2008 оны 8-дугаар сарын 8-ны єдрийн 20.00 цаг [оройн 8 цаг]-т дэлхий дахины томоохон vйл явдлын нэг болох Олимпын 29 дэх удаагийн их наадам манай урд хөрш БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо сvр жавхлантайгаар нээлтээ хийж, нээлт нь 4 цаг гаруй хугацаанд vргэлжиллээ. Энэ удаагийн Бээжингийн олимпод 205 орны тєлєєлєгчид оролцож байгаагаараа Олимпын тvvхэн дэх хамгийн олон орон оролцож байгаа тохиолдол болж байгаа юм байна. Бээжингийн Олимпын наадам 8-дугаар сарын 8-нд эхэлж 8-дугаар сарын 24-нд дуусах бєгєєд дэлхийн 100,000 гаруй шилдэг тамирчид спортын 28 тєрлєєр 302 алтан медалийн тєлєє авьяас чадлаа шавхан єрсєлдєх болно. Манай улсаас энэ удаагийн Олимпод 29 тамирчин оролцож байгааг Монголчууд маань 29 дэх удаагийн Олимпод мєн тэр тооны тамирчин оролцож байна хэмээн ихэд билэгшээж байгаа ба Олимпын наадамд оролцож байгаа Монголынхоо бvх тамирчдад [ www.MBE.mn ] сайтын зүгээс аз хийморь хүсч, эх орондоо олон алтан медальтай эргэн ирэхийг ерөөе! |
|
|
| SMS зар сурталчилгаа |
155021 |
155021 |
155021 |
Search |
Та манай [ SMS зар булан ]
-р зараа урсгахыг хүсвэл дээрх тусгай дугаарууд руу SMS илгээнэ үү.
Та бичиж буй зарныхаа урд Sms гэж бичээд нэг хоосон зай аваад мессэж зар, зарлалаа бичнэ үү. Жишээ нь: Sms Mark2 mashin yaraltai zarna.
|
|
| Танд хэрэгтэй мэдээлэл | |
|
 | Форумын сүүлчийн бичлэгүүд | |
|
|
| Аюулгүй интернэт хөтөч |  Хэрвээ та манай сайтыг илүү хурдан, аюулгүй, найдвартай, алдаагүй
үзэхийг хүсвэл доорх зурган дээр дарж дэлхийн хамгийн шилдэг Mozilla
Firefox вэб хөтөч програмийг үнэгүй татаж авахыг MBE.mn таньд санал
болгож байна. |
|
|