|
|
| Ipad -ын тухай хүмүүсын шүүмж ба фото |
 
Сонирхогчдын ярьж байгаагаар IPAD хэмээх шинэ мэдрэгч бүхий компютэр нь яг л стеройд хэрэглэсэн Iphone-ны том хувилбар бололтой. Apple IPAD-ын худалдаанд гарах үнэ нь 499$ юм байна. Одоогоор мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар тодорхой функцууд нь хэрэглэгчдийн таашаалд тийм ч их хүрч чадаагүй гэж байна. 1. 3G интернэт байхгүй – Iphone - Verizon утасны оператортай 6 сард хамтарч ажиллахаар болжээ. 2. Камер байхгүй 3. Флаш уншдаггүй 4. Баттери солих боломгүй - Apple-аас гаргасан мэдээллээр бол, IPAD нь 10 цаг баттери дээрээ ажиллаж 1 сар stand-by дээрээ байх чадвартай гэнэ. 5. Apple-ын Itunes-ээр дамжуулан ТВ үзэх боломжтой гэсэн боловч, Apple-ынхан ТВ-үүдтэй ярьсан ч хамтран ажиллах саналыг нь хүлээж аваагүй гэнэ. Ингээд та бүхэндээ фото зургуудыг хүргэж байна. |
|
| Японы эрдэмтэн “ROPID” нэртэй өхөөрдөм робот бүтээжээ |
 
Японы Кёотогийн их сургуулийн “Robo-Garage” танхимыг үүсгэн байгуулагч, эрдэмтэн Томотака Такахаши нэгэн өхөөрдөм бяцхан робот бүтээжээ. “Ropid” нэртэй энэхүү робот ердөө 38 см өндөр, 1.6 кг жинтэй бөгөөд хуванцар материалаар хийгдсэн байна. Өхөөрдөм хөөрхөн загвартай уг бяцхан роботын давуу тал нь хүний хэлсэн коммандыг чадварлаг гүйцэтгэх бөгөөд ярих үед ам нь ангайж хөдөлдөг гэнэ. Харилцаа холбооны энэ чадвараас гадна “Ropid” робот бусад ижил төрлийн роботуудтай харьцуулахад илүү хурдан алхаж, гүйж, үсэрч чаддаг аж. Ноён Такахашигийн зохион бүтээсэн бас нэгэн робот нь “Chroino” юм. 35 см өндөр, 1050 грам жинтэй “Chroino”-г бүтээхийн тулд Такахаши 10 сарын хугацаа зарцуулсан бөгөөд үр дүнд нь хөдөлгөөний өндөр чадвартай, яг л хүн шиг алхаж чаддаг роботыг бүтээсэн байна. |
|
| Window phone буюу шилэн гар утас |
 
Энэ утас бүхэлдээ ганц дисплейгээс бүрдэх бөгөөд сенсор. маш төгс дизайнаас гадна өөр олон янзын функцтэй. Жишээ нь цаг уурын мэдээг урьдчилан мэдэгдэхдээ жирийн нар, үүл харуулах биш,усны дусал,манан, цас орж буй маягаар харуулна. Цаг уурын албанд зуун хувь итгэх нь мэдээж болчимгүй хүний явдал. Одоо үед цаг уурын тухай мэдээлэгч олон эх сурвалж байна. Гар утас эзэндээ мэдээлдэг болж байна гэсэн үг. Цаг уур ямар байхаас хамаарч , хэрвээ бороотой өдөр байвал усны дусал урсаж буй мэт, манантай өдөр утас маань чийгтэй мэт харагдах нь.Хүйтэн цастай үед хальтирч гулсмаар мөсөн бүрхэвчтэй мэт сэтгэгдэл төрүүлэх юм байна. Мэдээж энэ бүх визуал еффектүүдыг гар утас өөрөө бий болгоно. Түүнээс гадна халуун хүйтнийг хэм хэд байгааг заах,салхины хурд,чиглэл, цаг агаарын мэдээг текстээр мэдээлэх юм байна. |
|
| ”Nokia” албан ёсоор N97 мини, X3 болон X6 гар утсаа танилцууллаа |
 
Хэрэглэгчдийг багагүй хугацаанд хүлээлгэсний эцэст Финляндын гар утас үйлдвэрлэгч "Nokia" корпораци N97 мини загварын гар утсаа танилцууллаа. Түүнчлэн дэлхийн номер нэг гар утас үйлдвэрлэгчид шинээр гаргаж буй “Х” серийн анхны хоёр бүтээлээ олны хүртээлд хүргэжээ. Тэдгээр нь мэдрэгчтэй дэлгэцтэй Х6 болон үнийн хувьд харьцангуй хямд, гулгадаг загварын Х3 хэмээх гар утаснууд юм. |
|
| MyZeil худалдааны тєвийн гоёмсог барилга |
 
Та бүхэнд Германы Майнын дэргэдэх Франкфурт хотын Zeil гудман дахь шинэхэн худалдааны тєв болох MyZeil буюу «Майцайль»-ын архитектурын євєрмєц шийдэлтэй, гоёмсог барилгыг танилцуулж байна. Энэхүү худалдааны тєв нь єнгєрсєн 4-р сард нээлтээ хийж, албан ёсоор ашиглалтанд оржээ. Ойролцоогоор 52000 м2 талбай бүхий 6 давхар уг барилгад дэлгүүр, бутик, зоогийн газар, кафе, фитнесс клуб, усан сан болон хүүхдийн тоглоомын газар гээд нийт 80 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. За ингээд италийн архитекторч Ассимилиано Фуксасын ажлын үр дүн болох 960 сая еврогийн єртгєєр боссон шинэхэн худалдааны тєвийн талаархи фото мэдээлэлтэй танилцаж, хорвоо ертєнцийг сонин хачнаас хоцролгүй хуваалцах боломжийг танд олгож байна. |
|
| Асаагууртай утас сонирхуулж байна залуусаа |
 
Бараг анхны тамхины асаагууртай mobile phone харж байгаадаа эргэлзэхгүй байна. Ийм төрлийн нэмэлт зүйл ямартай ч суудлын тэрэгнүүдэд харагдаж байдаг. Өөр газар ч нээх байдаггүй санагдаж байна. Тэгвэл ямартай ч гар утсанд хийж болдогийн жишээ байна. Тамхи татдаг нөхдүүдийн хувьд утсаа дээр нь асаагуураа гээд хоёр юм чирж явдаг байсан бол нэг болж хөнгөрч байх шиг байна. Ер нь тэгээд татдаг ч гэлтгүй галтай явах сайн л гэдэг. За ингээд та бүхэндээ шинэхэн галтай утасыг толилуулж байгаадаа таатай байна. |
|
| Fujifilm компани 3D загварын дижитал камераа танилцууллаа |
 
“Fujifilm” компани хамгийн сүүлийн үеийн компакт дижитал камер болох "Finepix Real 3D W1"-гээ өчигдөр олонд танилцууллаа. Японы “Fujifilm” компанийн энэхүү шинэ камераар гурван хэмжээст зургийг авч (3D), мөн гурван хэмжээст бичлэгийг ямар нэгэн тусгай шил зүүлгүйгээр үзэж болох нь ээ. ”FinePix REAL 3D W1” загварын энэхүү дижитал камер нь гурван хэмжээст зураг болон киног ч нэгтгэх хүчин чадал бүхий давхар линзтэй сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашигласан гэдгээрээ онцлогтой. Шинэ загварын камерийг ашиглагчид авсан гэрэл зургаа аппаратны ард байрлах дэлгэцээр болон илүү том хэмжээтэй тусгай монитороор ч харж болох бөгөөд 3D технологид зориулсан тусгай зураг хэвлэн гаргах чадвартай байх гэнэ. |
|
| Sony Vaio P ямар байна залуусаа (5 фото) |
| VAIO P шинэ загвар (Тасархай!) |
| Уншаад юу бодогдсоноо бичээрэй. |
| Google Chrome-ийн лого яаж бүтсэн бэ? |
|
| SMS зар сурталчилгаа |
155021 |
155021 |
155021 |
Search |
Та манай [ SMS зар булан ]
-р зараа урсгахыг хүсвэл дээрх тусгай дугаарууд руу SMS илгээнэ үү.
Та бичиж буй зарныхаа урд Sms гэж бичээд нэг хоосон зай аваад мессэж зар, зарлалаа бичнэ үү. Жишээ нь: Sms Mark2 mashin yaraltai zarna.
|
|
| Танд хэрэгтэй мэдээлэл | |
|
 | Форумын сүүлчийн бичлэгүүд | |
|
|
| Аюулгүй интернэт хөтөч |  Хэрвээ та манай сайтыг илүү хурдан, аюулгүй, найдвартай, алдаагүй
үзэхийг хүсвэл доорх зурган дээр дарж дэлхийн хамгийн шилдэг Mozilla
Firefox вэб хөтөч програмийг үнэгүй татаж авахыг MBE.mn таньд санал
болгож байна. |
|
|