Мэдээний төрөл
99000800: 99087694 dugaariig zarna    :    :    88646411: ZAR 88720222 88730333 dugaar zarna une 50000 utas 88191915 88260666    99995210: 91629562 dugarig zarval avaxu? Unin sanala bicherei    88191915: Uniteliin 88720222 88730333 hos dugaap zapna une 50000    99006434: baganuurt 3 uruu bair zarna. 98612981    88045043: EREGTEI EMEGTEI ALTAN NUUHTAI SHUREN TOLGOITOI HASH, CHUNCHGNOROV HOOROG MASH HYAMD ZARNA    99060187: 2 nastai hvnd buuziin hj ogoh hvn bna uu 15000    96013638: 220 VOLTIIG 110 BOLGODOG 50 BOLON 300 WATTIN ADAPTAR ZARNA    
Онцгой Qoya өвсөөр хийгддэг дүүжин гүүр
фото зургууд

Танд хүргэх гэж буй энэхүү шинэ мэдээ нь үнэхээр гайхалтай бөгөөд Пэруд байрлах энэ гайхалтай дүүжин гүүр нь үнэхээр гайхалтай ба бас аюултай байж болох юм. Үүний урт нь 36.6 метр бөгөөд энэхүү урт дүүжин гүүрийг онцгой ногоо Qoya -ээc хийдэг байна. Энэ нэлээд найдвартай байдаг боловч, гэвч асуудал байдаг байна. Жил болгон сольж тордож арчилгаа хийхгүй бол тасрах магадлал өндөр байдаг бололтой. Тиймээс нэг гүүр тавиад нэг жилийн дараа нутгийн хүмүүс ирж сольдог байна. За ингээд та бүхэндээ Пэруд байрлаж буй нэгэн гүүр тавьж байгаа дүр зургуудыг хүргэж байна.
Хоёр мєчєєрєє амьдардаг нэгэн бяцхан баатар
фото зургууд

Иордан гэх энэ хүү хорвоод ингэж төрөх хувьтай байжээ.Тэрээр бууж өгөөгүй. Өдөр бүрийн хичээнгүй хичээл зүтгэлийн ачаар одоо тэр өөрөө хоол ундаа идэж, ууж, компьютер тоглоом тоглож чаддаг болсон байна. Хэцүү бэрхээс шантраад байвал яаж амьдрах вэ. Хэцүү хорвоог хатуу байж л туулдаг. Жаалхүү зурган дээр ZUMA тоглож байгаа харагдсан. Ингээд энэ удаад бvгдээрээ тєрєлхийн хоёр гаргvй боловч сэтгэлээр vл унан, хоёр хєлнийхєє тусламжтайгаар єєрєє бүх энэ хүүгийн сонирхолтой содон зургуудаас танд дэлгэж байгаадаа таатай байна. Нэг зүйлийг та бүхэндээ хэлхэд бүү шантар найзууаа... Урагшаа-Урагшаа...
Гоо сайхны мэс засалд орсон хятад охин
фото зургууд

Бурхан хүнийг төгс заяадаггүй. Тэгвэл одоо цагт гоо сайхны мэс заслаар жинхэнэ төгс төгөлдрийг бүтээж болно гэдгийг аль хэтийн баталсан. Гоо сайхны буюу пластик мэс засал гэдэг нь мэс ажилбарын аргаар хүнийг шинэ дүр төрхтэй болгоно гэсэн үг. Ийм учраас пластик гэж нэрлэсэн бөгөөд пластик гэдэг нь Грекээр "цутгах, хэлбэрт оруулах" гэсэн утгатай үг юм. Хэрэв та гоо сайхны мэс засалд орох гэж байгаа бол хагалгааны үнэ, үргэлжлэх хугацаа, мэдээ алдуулалтын аль аргыг сонгох, өөрийн юу хүсэж байгаагаа маш сайн ойлгуулах, эмчээ зөв сонгох зэргийг анхаарсан байвал зохих аж. Энэ удаагын фото мэдээллээрээ гоо сайхны мэс засалд орох зоригтой алхам хийж, шинэ дүр төрхтэй болсон нэгэн Хятад охины фото зургуудаас хүргэе.
2010 FIFA World Cup-ын эмэгтэй хєгжєєн дэмжигчид
фото зургууд

Хvн тєрєлхтний эв нэгдлийн билэг тэмдэг болсон спортын гайхамшгуудыг тоочин нэрлэж барах аргагvй. Цэнхэр гаригийн оршин суугч хvмvvн тєрєлхтнийг нэгэн адил хvсэл сонирхол доор нэгдэн нийлvvлж, баярлуулан догдлуулж, нэгэн дуугаар уухайлан хашхируулж, гуниглуулан харамсуулж, харууслын нулимс унагуулж чаддаг агуу спортын нэгэн тєрєл болох хєл бємбєгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байгаа энэхэн цаг vед єєр єєрсдийн орны баг тамирчдыг бие сэтгэлээрээ дэмжихээр орон орноос хvн тєрєлхтний єлгий нутаг гэгддэг африк тивийг зорин очсон хєгжєєн дэмжигчид, хєл бємбєгийн фанатуудын фото зургаар та бvхэнд бэлэг барихаар шийдлээ. Гэхдээ энэ багцад газар газрын сайхан бvсгvйчvvдийн єєрєєр хэлбэл эмэгтэй хєгжєєн дэмжигчдийн зургууд багтсан байгаа гэдгийг дуулгах нь зvйтэй юм. Дэлхийн аваргын тэмцээнд оролцож байгаа орнуудын vзэсгэлэнт бvсгvйчvvдийн зургаар мэлмий юугаа мялаахад юу нь буруу байх билээ. Та бvхэнд саатан сууж, таалан сонирхоно уу.
Испани ариусал (8 фото)
фото зургууд

Испаничууд өвөрмөц ёс заншилтай улс гэдгийг та мэдэх үү. Энэ оны зургаан сарын эхээр Испанийн "Кастрильо-де-Мурсия" хотод нэгэн сонирхолтой зан заншил явагдаж өнгөрлжээ. Тэр юу вэ гэвэл нялх хүүхдүүдийг матрасик дээр хэвтүүлээд тэдний дээгүүр мангасын хувцас өмссөн эр харайж байна гэнэ. Энэхүү зан заншил нь тэртээх 1620 оноос эхлэн өнөөг хүртэл зохиогдсоор ирсэн ба Ромын католик шашинтны баярын үеэр болдог аж. Мангасын хувцастай эр ингэж хүүхдийн дээгүүр харайснаар тэднээс хамаг муу муухай зүйл, аюул заналыг зайлуулж буй хэрэг юм. Гэхдээ харахад сэтгэл түгшихгүй байж чадахгүй. Юмыг яаж мэдэх вэ, гишгэгдэл алдаж бяцхан хүүхдүүд дээр унах вий гэсэн болгоомжлол хүн бүрт төрдөг байх.
Сонирхолтой зургууд №159 (105 фото)
фото зургууд

Яг энэхэн мєчид дэлхийн ард тvмний хvсэл сонирхол, анхаарлыг нэгэн зvгт соронздон татаж байгаа онцгой vйл явдал Ємнєд Африкын Бvгд Найрамдах Улсад эхэлсэн байгаа билээ. Дэлхийн хєл бємбєгийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээнд оролцож буй єєрсдийн орны баг тамирчдыг дэмжиж уухайлахаар сая сая хєгжєєн дэмжигчид Ємнєд Африкыг зорин очсон байгаа юм. Хvн тєрєлхтнийг нэгэн адил хvсэл эрмэлзэл, дуу хоолойн доор нэгтгэн нийлvvлж чаддаг, хvн тєрєлхтний эв найрамдлын билэг тэмдэг, эрч хvчтэй идэвхтэй амьдралын хєшvvрэг болсон спорт гэгч зvйлийн агуу гайхамшгийг бахдан бишрэхгvй байхын аргагvй. Юутай ч энэхvv гайхалтай спортод хvчээ соригчид болон энэхvv гайхалтай спортын хєгжєєн дэмжигчдэд хамгийн сайн сайхныг хvсээд, хєл бємбєгийн бурхан тэнгэр та бvхнийг ивээх болтугай гэж ерєєе!
АНУ-ын хамгийн єндєр хvнээр Украйн гаралтай 27 настай залуу тодорчээ
фото зургууд

Игорь Вовковинский гэгч энэ залуу Украйнд тєрсєн ч 7 настайдаа ээж Светланагийн хамт АНУ-ын Minnesota мужийн Rochester хотод шилжин ирсэн юм. Тухайн vед жаалхvvгийн єндєр 1 метр 80 см-т аль хэдийнээ хvрчихсэн байсан бєгєєд єдгєє Minnesota-гийн бизнесийн сургуульд хуулийн чиглэлээр суралцдаг 27 настай энэ залуу 2 метр 34.5 см єндєртэй болчихсон байгаа юм байна. Тvvний энэ гайхалтай єсєлтийн шалтгааныг эмч нар єнчин тархин дахь булчирхай хэлбэрийн хавдраас шалтгаалж байгаа хэмээн тайлбарлаж байгаа ба хэдэн жилийн ємнє энэ хавдрыг нь авах мэс ажилбарыг хийсэн ч амжилтгvй болж, Игорийн єсєлт vргэлжилсээр байгаа юм. АНУ-ын хамгийн єндєр хvн гэсэн дээд амжилтын эзэн болсон тэрээр ємнєх амжилтын эзэн болох Виржиниагийн цагдаагийн даргын орлогч, шериф George Bell-ээс нэг сантиметрийн єндрєєр Гиннесийн дээд амжилтын номонд бvртгэгджээ.
Индонезийн хоёр настай бяцхан тамхичин
фото зургууд

Тиймээ та энэ фото зургийг хараад гайхаж байна уу? Энэ бол Индонезийн нэгэн бяцхан жаал юм. Тэрээр өдөрт 40 тамхи татдаг бөгөөд татахгvй удахаараа ухаанаа алдтал уурлаж, ээж аавыгаа зовоодог гэнэ. Ийм багаасаа тамхи татаж, татах татахдаа бүр 40 ширхэгийг өдөрт дуусгаж байна гэдэг бол удаан амьдрахгүйн шинж гэдэгтэй хүн бүхэн санал нэгдэх билээ. Энэ хүүгийн нэрийг Адри гэдэг ба түүний аав нь аманд ой зургаан сартай байхад нь анх янжуур зуулгаснаас хойш хvv никотиноос бvрэн хамааралтай болсон гэнэ. Бяцхан жаал бусад хvvхдvvдтэй хамт гvйж харайж чаддаггvй тул єдєржингєє тоглоомон машин дээрээ, амнаасаа утаан цагариг баагиулан суудаг ажээ. Янжуур зуусан уруулнаас нь утаа баагих хvvгийн царай хэзээ язааны том хvнийх шиг харагдана.
Хамгийн олон шивээстэй эмэгтэй Гиннесийн амжилтын эзэн болжээ
фото зургууд

Калифорни мужид амьдардаг Julia Gnuse гэгч энэ эмэгтэй єєрийнхєє хєлєн дээрх арьсны тааламжгvй хэсгээ нуух зорилгоор анхныхаа шивээсийг хийлгэж байсан. Харин бvх биеэ шивээсээр бvрхэгдэх хvртэл энэ євєрмєц сонирхлоо vргэлжлvvлснээр Гиннесийн дээд амжилтын эзэн гэсэн алдрыг хvртээд байгаа аж. "Illustrated Lady" хэмээн нэрлэгдэх болсон энэ эмэгтэйн биеийн 95 хувь нь шивээсээр бvрхэгдээд байгаа ба шивээсний хувьд ширэнгэн ойн нєхцєл байдлыг дvрсэлсэн шивээснээс эхлээд хvvхэлдэйн киноны баатрууд тэр ч бvv хэл тvvний єгзгєн дээр Bewitched хэмээх инээдмийн киноны баатрын дvр хvртэл байгаа юм байна. Биеийнхээ бараг бvх хэсгийг шивээсээр бvрж гоёсон Julia энэ бvх шивээсээ нэг л шивээсчнээр хийлгэжээ. Єдгєє 55 настай Julia Gnuse 35 настайдаа цус болон шээсэнд нь порфирин хэмээх бодис байх ёстой хэмжээнээсээ хэтрэх нэгэн тєрлийн эмгэгээр євчилж эхэлсэн байна.
ОХУ-д "Хонхны Баяр"-г хэрхэн тэмдэглэдэг вэ?
фото зургууд

Сүүлийн үед Сүхбаатарын талбай, Чингис хааны хөшөө, Зайсан толгой, Гандан гэх зэрэг газрууд олны хөлд дарагдан завгүй байх болжээ. Арван жилээ төгсөж буй болон дээд боловсрол эзэмшээд төгсөж байгаа манай шинэхэн "сэхээтнүүд" маань төгсөлтийнхөө баярыг хийцгээж байна. Энгэртээ хонх зүүн, торгон дээл, дэгжин хослолоор гангарсан залуусын баяр хөөр нүүрэнд нь тодхон гэрэлтэнэ. Энэ бол манай улсын хонхны баярыг тэмдэглэх нэгэн замнал, хэв маяг билээ. Харин манай хөрш ОХУ-д хонхны баярыг хэрхэн тэмдэглэдэг талаархи фото мэдээллийг хүлээн авна уу.
Өнгөлөг Санта Марта (11 фото)
фото зургууд

Өнгө бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? Цагаан өнгө нь сэвгүй ариун сэтгэлийн бэлгэдэл, ногоон өнгө газар дэлхийг, сарнай цэцгийн улаан өнгө хайр сэтгэлийн бэлгэдэл гэж бид бүгд мэднэ. Тэгвэл бидний амьдрал үнэхээр өнгөнөөс хамааралтай юу? Бразилийн Rio De Janeiro хотын Санта Марта мужид хүн амийн амжиргааны төвшин доогуур, ядуу зүдүү хүмүүс амьдардаг байна. Тэдний амьдарч буй орчин саарал, нэг ёсондоо тэдний амьдрал тун бүрхэг байдаг гэнэ. Гэвч энэ бүрхэг байдал одоо үгүй болжээ. Учир нь хоёр Голланд зураач эрийн санаачлагтайгаар тэдгээр ядуу хүмүүсийн байрлах байр байшинг төрөл бүрийн өнгөлөг, гэгээлэг гэсэн өнгө будгаар будах ажил эхэлсэн байна. Дэлгэрэнгүй дарж дүнг нь үзнэ үү.
Хуудас 1 ын 140 1 2 3 4 > >>
SMS зар сурталчилгаа

155021

155021

155021

Search
  • Та манай [ SMS зар булан ] -р зараа урсгахыг хүсвэл дээрх тусгай дугаарууд руу SMS илгээнэ үү.
  • Та бичиж буй зарныхаа урд Sms гэж бичээд нэг хоосон зай аваад мессэж зар, зарлалаа бичнэ үү.
  • Жишээ нь: Sms Mark2 mashin yaraltai zarna.
    MBE.mn SMS - Операторын ханш
  • Нэвтрэх хэсэг
    Хэрэглэгчийн нэр

    Нууц үг



    Гишүүнээр элсээгүй юу? [ Бүртгүүлэх ] [ Нууц үгээ мартсан ]

    Танд хэрэгтэй мэдээлэл


    Форумын сүүлчийн бичлэгүүд
    Бичлэг
    Hi
    Оруулсан: ulzi99 | 19-08-2010 18:16
    Миний хамгын их...
    Оруулсан: boomer_ccb | 03-07-2010 16:15
    Кино бол,,,,,,,,
    Оруулсан: EnHuuSH | 23-05-2010 09:22
    forumiin ohidiin chatlah oroo yu hussenere
    Оруулсан: nega_boy | 05-05-2010 01:14
    Шинэ гадаад дууг эндээс татаарай.
    Оруулсан: bad_uka | 01-02-2010 18:13
    Энxрий xайрт Монгол орон минь
    Оруулсан: bad_uka | 01-02-2010 18:06
    Manai zaluusiin songolt
    Оруулсан: bad_uka | 30-01-2010 15:51
    Hair urgelj gegeen bh estoi yu
    Оруулсан: bad_uka | 30-01-2010 15:43
    Аюулгүй интернэт хөтөч
    MBE.mn - Mozilla Firefox
    Хэрвээ та манай сайтыг илүү хурдан, аюулгүй, найдвартай, алдаагүй үзэхийг хүсвэл доорх зурган дээр дарж дэлхийн хамгийн шилдэг Mozilla Firefox вэб хөтөч програмийг үнэгүй татаж авахыг MBE.mn таньд санал болгож байна.

    |
    Мэссэнжерт нуугдсаныг шалгах уу!
    MBE.mn - Invisible
    Хайлт хийх


    Цаг агаар
    Шинээр нэмэгдсэн мэдээлэл