Мэдээний төрөл
99000800: 99087694 dugaariig zarna    :    :    88646411: ZAR 88720222 88730333 dugaar zarna une 50000 utas 88191915 88260666    99995210: 91629562 dugarig zarval avaxu? Unin sanala bicherei    88191915: Uniteliin 88720222 88730333 hos dugaap zapna une 50000    99006434: baganuurt 3 uruu bair zarna. 98612981    88045043: EREGTEI EMEGTEI ALTAN NUUHTAI SHUREN TOLGOITOI HASH, CHUNCHGNOROV HOOROG MASH HYAMD ZARNA    99060187: 2 nastai hvnd buuziin hj ogoh hvn bna uu 15000    96013638: 220 VOLTIIG 110 BOLGODOG 50 BOLON 300 WATTIN ADAPTAR ZARNA    
Монголд ховорхон тохиох 1000 морины уралдаан болно
Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Монгол улсын гавъяат малчин, ХХ зууны манлай уяач, Монгол улсын тод манлай уяач Данзаннямын Даваахүү, Төв аймгийн Баян сумын уугуул УИХ-ын гишүүн, МУ-ын шадар сайд, ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд нарын санал санаачилгаар энэ сарын 29-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших “Их шавийн их шүтээн”-ийг хүндэтгэх ёслолд зориулан их насны 1000 хурдан хүлгийн уралдаан болох юм байна.

Монголын морин спортын түүхэнд 1000 морь уралдсан гуравхан тохиолдол байдаг. Анхных нь өдгөөгөөс 300 жилийн өмнө буюу 1709 онд Ламын гэгээний хоёрдугаар дүрийг таван настайд нь тодруулж, одоогийн Өвөрхангай аймгийн нутагт даншиг наадам зохион байгуулжээ. Тэр наадамд газар газраас цугларсан 1000 гаруй хурдан их насны морь уралдаж домогт “Арвагар хээр” морь түрүүүлсэн аж. Дараа нь 1963 онд Төв аймгийн 40 жилийн ойн баяраар мөн их насны 1000 хурдан ажнай тоосоо өргөжээ. Гурав дахь нь Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн түмэн өлзий гийсний 360 жилийн ой 1999 онд тохиож, гэгээнтний төрсөн нутаг Баянхонгор аймгийнхан газар газрын 1000 гаруй шилмэл хурдан хүлэг уралдуулж, өргөн дэлгэр даншиг наадам зохион байгуулж байсан.

Харин өдгөө Монголын түүхнээ дөрөв дэх удаагаа 1000 хурдан хүлэг шандсаа сорих гэж байна. Энэхүү уралдаан нь намар оройхон болж байгаа ч уяачид өргөнөөр оролцохоор хурдан хүлгүүдээ сойж, ур ухаанаа уралдуулж байгаа аж.

Энэхүү баяртай ХХ зууны манлай уяач, Монгол улсын тод манлай уяач Д.Даваахүүгийн алдрыг тэмдэглэх ёслолыг хамт хийх юм байна.

Түүний эцэг МУ-ын анхны 10 алдарт уяачийн нэг Мөнхийн Данзаннямын “Ажнай хүрэн” азрага Төрийн их баяр наадамд дөрөв түрүүлж, нэг айрагдаж байсан түүхтэй. Д.Даваахүү уяач өөрөө 1985 онд улсын баяр наадмаас хоёр түрүү, найман айраг авсан, мөн азарга, их насны түрүүг гурван удаа хамт авсан, дөрвөн жил дараалан азарга түрүүлгэсэн, нэг жилд азарганы түрүү болон хоёр айргийг хамт авсан, төрийн их наадмын азарганы түрүүг 10 удаа авсан, Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах Их хурд-I уралдаанд тухайн үед ММСУХ-ны ерөнхийлөгч байсан Хэнтий аймгийн Дархан сумын уугуул МУ-ын алдарт уяач У.Буяндэлгэрийн “Жинст хонгор” азаргыг уяж түрүүлгэсэн, Их хурд-II уралдаанд аавынхаа “Ажнай хүрэн” азарганы гал үр “Цолмон халтар” азаргаа сул түрүүлгэсэн зэрэг Монголын хурдан хүлэг, уяачдын түүхэн дэх ховорхон амжилтын эзэн юм.

Ч.Даш
SakTube.com - World Online Videos!
Сэтгэгдлvvд
Сэтгэгдэл алга.
Нэвтэрч орж байж сэтгэгдэл бичнэ.
Зевхен гишvvд vнэлэх боломжтой.

Vнэлэхийн тулд та нэвтэрч орох эсвэл бvртгvvлнэ vv.

Энэ бичлэгт vнэлгээ алга байна.
SMS зар сурталчилгаа

155021

155021

155021

Search
  • Та манай [ SMS зар булан ] -р зараа урсгахыг хүсвэл дээрх тусгай дугаарууд руу SMS илгээнэ үү.
  • Та бичиж буй зарныхаа урд Sms гэж бичээд нэг хоосон зай аваад мессэж зар, зарлалаа бичнэ үү.
  • Жишээ нь: Sms Mark2 mashin yaraltai zarna.
    MBE.mn SMS - Операторын ханш
  • Нэвтрэх хэсэг
    Хэрэглэгчийн нэр

    Нууц үг



    Гишүүнээр элсээгүй юу? [ Бүртгүүлэх ] [ Нууц үгээ мартсан ]

    Танд хэрэгтэй мэдээлэл


    Форумын сүүлчийн бичлэгүүд
    Бичлэг
    Hi
    Оруулсан: ulzi99 | 19-08-2010 18:16
    Миний хамгын их...
    Оруулсан: boomer_ccb | 03-07-2010 16:15
    Кино бол,,,,,,,,
    Оруулсан: EnHuuSH | 23-05-2010 09:22
    forumiin ohidiin chatlah oroo yu hussenere
    Оруулсан: nega_boy | 05-05-2010 01:14
    Шинэ гадаад дууг эндээс татаарай.
    Оруулсан: bad_uka | 01-02-2010 18:13
    Энxрий xайрт Монгол орон минь
    Оруулсан: bad_uka | 01-02-2010 18:06
    Manai zaluusiin songolt
    Оруулсан: bad_uka | 30-01-2010 15:51
    Hair urgelj gegeen bh estoi yu
    Оруулсан: bad_uka | 30-01-2010 15:43
    Аюулгүй интернэт хөтөч
    MBE.mn - Mozilla Firefox
    Хэрвээ та манай сайтыг илүү хурдан, аюулгүй, найдвартай, алдаагүй үзэхийг хүсвэл доорх зурган дээр дарж дэлхийн хамгийн шилдэг Mozilla Firefox вэб хөтөч програмийг үнэгүй татаж авахыг MBE.mn таньд санал болгож байна.

    |
    Мэссэнжерт нуугдсаныг шалгах уу!
    MBE.mn - Invisible
    Хайлт хийх


    Цаг агаар
    Шинээр нэмэгдсэн мэдээлэл