|
|
| Тэмүжинд төлөвшсөн удирдагчийн 9 шинж |
Профессор Цорос овогт Хадын Пүрэвдагвын “Чингис хааны менежментийн товчоон” хэмээх бүтээлийг Монгол улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат “Орчин үед Чингис судлал олон чиглэлээр хөгжиж байгаа авч менежментийн үйл ажиллагааг тухайлан судалсан нь ховор. ШУТИС-ийн профессор Х.Пүрэвдагвын бүтээсэн энэхүү ном XIII зууны Монголын удирдлагын асуудалд менежментийн орчин цагийн үүднээс хандсан анхны бүтээл болжээ.” хэмээн дүгнэжээ.
Уг бүтээлд “Тэмүүжинг бүр багаас нь ахмад хөвүүний хувьд эцгийг нь залгамжлагч гэж ойлгуулан итгүүлж хүмүүжүүлсэн. Дээд тэнгэрээс заяат алтан ургийн тэргүүн, удирдагч болох ёстой гэж хүмүүжүүлжээ. Тэмүжинд 18 нас хүртэл удирдагчийн дараах шинжүүд төлөвшжээ.
Нэгдүгээрт, ирээдүйн их удирдагч болох сэтгэл зүйн бэлтгэл сууж эхэлсэн.
Хоёрдугаарт, хүн зоны амар амгалан зайлшгүй гэдгийг амьдралаараа мэдэрсэн.
Гуравдугаарт, амар амгаланг зөрчлөөс бултан зайлсхийх замаар тогтоох аргагүй гэдгийг яс махаараа мэдэрсэн.
Дөрөвдүгээрт, орчин нөхцлөө бодитой мэдрэх чадвар сууж эхэлсэн, өөрийн сул тал, дутууг орчноос нөхөх чадвар эзэмшиж эхэлсэн.
Тавдугаарт, зорилгодоо хүрэхийн тулд урьдын өшөө хорслоо даран байж дайсантайгаа ч атугай нөхөр мэт хамтран ажиллах арга ухаан сууж эхэлсэн.
Зургаадугаарт, энэрэл журмаар иргэд, олон түмний сэтгэлийг татах ур сууж эхэлсэн үе байлаа.
Долоодугаарт, бусдын алдаан дээр суралцах чадвартай болсон.
Наймдугаарт, дайсны ч үгийг анхааралтай сонсож, оюун дүгнэлт хийдэг болсон.
Есдүгээрт, анд нөхдийн санал, бодол, ахмад өтгөсийн зөвлөгөөг авч хувийн шийдвэр гаргах арга барил эзэмшиж эхэлсэн юм” хэмээжээ. |
|
| SakTube.com - World Online Videos! |  |
|
| Сэтгэгдлvvд | | Сэтгэгдэл алга.
|
|
| Нэвтэрч орж байж сэтгэгдэл бичнэ.
|
|
Зевхен гишvvд vнэлэх боломжтой.
Vнэлэхийн тулд та нэвтэрч орох эсвэл бvртгvvлнэ vv.
Энэ бичлэгт vнэлгээ алга байна.
|
|
|
| SMS зар сурталчилгаа |
155021 |
155021 |
155021 |
Search |
Та манай [ SMS зар булан ]
-р зараа урсгахыг хүсвэл дээрх тусгай дугаарууд руу SMS илгээнэ үү.
Та бичиж буй зарныхаа урд Sms гэж бичээд нэг хоосон зай аваад мессэж зар, зарлалаа бичнэ үү. Жишээ нь: Sms Mark2 mashin yaraltai zarna.
|
|
| Танд хэрэгтэй мэдээлэл | |
|
 | Форумын сүүлчийн бичлэгүүд | |
|
|
| Аюулгүй интернэт хөтөч |  Хэрвээ та манай сайтыг илүү хурдан, аюулгүй, найдвартай, алдаагүй
үзэхийг хүсвэл доорх зурган дээр дарж дэлхийн хамгийн шилдэг Mozilla
Firefox вэб хөтөч програмийг үнэгүй татаж авахыг MBE.mn таньд санал
болгож байна. |
|
|