|
|
| 9-ийн бэлгэдэлтэй холбоотой бүх л зан үйлийг хийж болно |

2009 оны есдүгээр сарын есний 09 цаг есөн минутад Монгол-Япон төв дээр “Монгол бэлгэдлийн судалгаа” нэртэй олон улсын хурал болох гэж байна. 10 гаруй орны 50 гаруй эрдэмтэд оролцох уг хурлыг зохион байгуулагчдын нэг доктор, профессор С.Дулам “Бэлгэдлийн хурал учраас бэлгэдэлтэй өдрийг сонгож авсан” хэмээж байлаа.
-Есөн хөлт цагаан тугны талаар олон ургалч үзэл байна. Таны бодол?
-Энэ бол тов тодорхой зүйл. Монголын нууц товчоо гээд бидний ганц монголын түүх, уран зохиолын дургсал дотор Есөн хөлт гэж бичсэн, хөхөл гэж бичээгүй хөл гэж бичсэн. Тэр бол одоогийн цагаан тугийн загвар. Нэг гол сүлдтэй, найман элч сүлдтэй. Найман элч сүлд нь ертөнцийн найман зүг зовхисийг бэлгэддэг. Тэгэхээр ямар нэг төөрөгдөл, салаа утга, энд тэндээс нь өөрийнхөө уран сэтгэмжээр ургуулж бодох хэрэггүй. Одоо үүн дээрээ л тогт. Олон санаат оргож чадахгүй гэдэг. Би бол “Монголын нууц товчоо”, “Алтан товч” хоёр эх сурвалжийг баримталдаг, энэ хоёроос цэцэн хүн гараад ирвэл муу юм болно. Би түүхийн тэр хоёр дурсгалыг хүндэтгэдэг.
-Хар сүлдний тахилга хийсэн юм байна. Цагаан сүлдний тахилгыг яагаад хийгээгүй юм бол?
-Хар сүлд бол бүх цэргийн Хар сүлд шүү дээ. Үүний тахилгыг яамны хэмжээнд хийж байгаа. Хангал эхт Цагаан тугны тахилгыг эртнийх нь ёс жаягаар хийгээгүй. Наадмаар гаргаж цэнгүүлж байгаагаа л тооцдог байх.
Цагаан туг маань аравнайлсан гэдэг юм уу, амилуулсан туг биш шүү дээ. Энэ амьд биш сүлд. Тэгэхээр эхлээд түүнийг амилуулах ёстой тэгэж байж тахих учиртай.
-Амилуулах ёслол хийвэл сан нь бий юу?
-Байлгүй яахав. Миний “Алтан бичиг” гээд Чингис хааны төрийн бэлгэдлийн тухай номонд хувилбарууд нь байгаа.
-Цагаан сүлдийг амилуулах болоогүй юм болов уу, яагаад?
-Амилуулах боломж болоогүй байх. Амилуулна гэдэг бол Монголын төрийг эзэлж байсан хэн нэгэн тийм эзэн, богд хүний сүр, сүлдийг оршооно гэсэн үг. Тэгэхээр хэн түүнийг хийх юм. Амаараа би чадна гэх хүн байж болох. Миний бодлоор бол ядаж анхнаас нь эхэлж амилуулж тахиж байсан Цагаан сүлдний хуучин зооглуулсан хөхлөөс нь хялгасыг нь авч зай болгож түүнд оруулбал болох байх.
-Дорноговь аймгийн Хөвсгөл суманд Цагаан тугийг тахидаг байсан тухай таны номонд өгүүлсэн байна?
-Тэр бол жинхэнэ тахиж байсан газар. Дорноговийн музейд тэр сүлд байгаа. Сүүлд дахиад олдсон байсан. Тэр хооронд амилуулсан юм уу, үгүй юм уу мэдэхгүй. Уг нь алтан бурхан, чон бурхан гэж сахиус байдаг түүнийг нь олсон байна лээ. Улсын музейд байгаа Лужанжин гүний Цагаан тугний хөхөл бас арай жаахан аравнайтай л байгаа байх. Шууд тэр тугчин нь музейд авчир өгсөн шүү дээ.
Есөн хөлт Их цагаан тугаа наадмаар л цэнгүүлж байна. Төрийнхөн юм хийдэг юм уу, үгүй юм уу бүү мэд. Ядаж л есөн цагаагч гүүний айраг өргөж байх ёстой. Надтай энэ тухай ярьсан хүн байхгүй.
-Есдүгээр сарын есөнд Есөн хөлт Их цагаан тугандаа Монгол хүн бүр мөргөж, залбираасай гэсэн уриалгыг Та хэрхэн хүлээн авч байна?
-Болно шүү дээ. Цагаан их сацал, өргөх их хөсөг, тарган их тахил гэж гурван зүйл тахилга байдаг. Цагаан их сацлыг нь 99 цагаагч гүүний сүүгээр өргөж байсан. Өргөн их хөсөг гэдэг нь сархад сэржим өргөхийг, тарган их тахил нь хонины ууц шүүсээ тавихыг хэлнэ. Энэ гурваа өргөж сүлдээ тахиж байжээ.
-Цагаан сүлд маань Төрийн ордонд байгаа. Дээр үед ард түмэн хэрхэн тахилга өргөж байсан юм бол?
-Дээр үед илч сүлднүүдийг зүг зүгт нь явуулж байжээ. Гол сүлд нь хөдлөхгүй ордондоо байж байдаг. Илч сүлднүүд дөрвөн зүг, найман зовхистоо аялаад нутгийн хүн зоны дунд байж тахигдаад, гол сүлдэндээ ирж нийлж хамгийн сүүлийнхээ гол сүлдний тахилгыг хийдэг тийм уламжлалтай байжээ. Илч сүлд гэдэг үгнийхээ утгыг боддсон ч. Илчийг нь аваад явдаг байсан.
-Дорноговь аймагт байгаа сүлд илч сүлдний нэг нь үү?
-Тэр бол тухайн нутгийн зоны тахиж байсан, Төрийн сүлд нэртэй олон янзын цагаан сүлд байсны нэг нь.
-Сүлд тэгэхээр олон янз байж болох уу, Монголчууд нэг л сүлдтэй байх ёстой юу?
-Нэг л сүлд, Их цагаан сүлд байх ёстой. Тэгэхдээ янз бүрийн уламжлал урт удаан хугацаанд буй болсон байдаг. Түүнээс үлдсэн нэг нь Дорноговьд байсан байх.
-Есдүгээр сарын есөнд Их цагаан тугандаа мөргөх боломжийг манай өнөөгийн төр бий болгож болох болов уу?
-Бүхэл бүтэн есийн тооны бэлгэдлийн тухай ном байгаа учраас би бүгдийг нуршаад яахав. Олон ес давхацсан энэ өдөр есийн бэлгэдэлтэй холбоотой бүх л зан үйл, бэлгэдэл ёслолыг хийж болно шүү дээ. Есөн хөлт цагаан тугандаа есөн цацлаа өргөх гэх зэрэг, ер нь маш олон ёслол, хүндэтгэл байгаа. Түүнийг судалж байгаад энэ нь хүнд юм, энэ нь орчин үед болох юм байна гээд хийчих хэрэгтэй шүү дээ.
Б.Жаргал
|
|
| SakTube.com - World Online Videos! |  |
|
| Сэтгэгдлvvд | | Сэтгэгдэл алга.
|
|
| Нэвтэрч орж байж сэтгэгдэл бичнэ.
|
|
Зевхен гишvvд vнэлэх боломжтой.
Vнэлэхийн тулд та нэвтэрч орох эсвэл бvртгvvлнэ vv.
Энэ бичлэгт vнэлгээ алга байна.
|
|
|
| SMS зар сурталчилгаа |
155021 |
155021 |
155021 |
Search |
Та манай [ SMS зар булан ]
-р зараа урсгахыг хүсвэл дээрх тусгай дугаарууд руу SMS илгээнэ үү.
Та бичиж буй зарныхаа урд Sms гэж бичээд нэг хоосон зай аваад мессэж зар, зарлалаа бичнэ үү. Жишээ нь: Sms Mark2 mashin yaraltai zarna.
|
|
| Танд хэрэгтэй мэдээлэл | |
|
 | Форумын сүүлчийн бичлэгүүд | |
|
|
| Аюулгүй интернэт хөтөч |  Хэрвээ та манай сайтыг илүү хурдан, аюулгүй, найдвартай, алдаагүй
үзэхийг хүсвэл доорх зурган дээр дарж дэлхийн хамгийн шилдэг Mozilla
Firefox вэб хөтөч програмийг үнэгүй татаж авахыг MBE.mn таньд санал
болгож байна. |
|
|