Мэдээний төрөл
99000800: 99087694 dugaariig zarna    :    :    88646411: ZAR 88720222 88730333 dugaar zarna une 50000 utas 88191915 88260666    99995210: 91629562 dugarig zarval avaxu? Unin sanala bicherei    88191915: Uniteliin 88720222 88730333 hos dugaap zapna une 50000    99006434: baganuurt 3 uruu bair zarna. 98612981    88045043: EREGTEI EMEGTEI ALTAN NUUHTAI SHUREN TOLGOITOI HASH, CHUNCHGNOROV HOOROG MASH HYAMD ZARNA    99060187: 2 nastai hvnd buuziin hj ogoh hvn bna uu 15000    96013638: 220 VOLTIIG 110 BOLGODOG 50 BOLON 300 WATTIN ADAPTAR ZARNA    
Эрдэнэт үйлдвэр ийм хүмүүстээ яаж ханддаг бол!?


Аливаа өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг. Түүний нэг адил хийсч ирсэн үйлдвэрлэлийн ослын улмаас нэг хүн газар дээрээ амь эрсдэж, хоёр залуу газар тамгалах ганц хөлтэй болж үлджээ. Хачирхалтай нь хоёр жилийн өмнө уг осолд өртсөн Н.Болдбаатар мэргэжлээс шалтгаалах өвчний актаар групп тогтоолгож, Г.Амарбаярыг “ахуйн осол”-д орсон хэмээн мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргаж үйлд-вэрлэлийн осолд орсон гэдгээ тогтоолгохоор шүүхэд хандсан ч гурван шатны шүүх үйлдвэрлэлийн осол биш гэсэн дүгнэлтийг хэвээр нь үлдээгээд байгаа билээ.

Шүүх тухайн үед мөрдөж байсан Засгийн газрын 107 дугаар тогтоолын заалт буюу “ажил олгогчийн шийдвэргүйгээр үндсэн үүрэгт ажлаасаа өөр ажил гүйцэтгэж байгаад осолдсон бол уг ослыг үйлдвэрлэлийн осолд тооцохгүй” гэсэн заалтыг үндэс болгож ийм шийдвэр гаргажээ.

Өөрийнх нь ажилладаг тээрмийн машиныг засч байсан засварын бригад хүн дутуу учраас түүнийг дуудаж туслалцуулсан бөгөөд Г.Амарбаяр татгалзалгүй очиж тусалсанд хамаг учир байгаа юм байна. Хэрвээ тэрээр тухайн ажилд туслаагүй хажууд нь байж байгаад осолд өртсөн бол үйлдвэрлэлийн осолд тооцогдох нь гарцаагүй гэнэ.

Ийм л дүрэм, журам үйлчилж байгаа учраас ажлын байран дээрээ үйлдвэрлэлийн осолд өртөж өрөөсөн хөлтэй болсон залуу өөрт таарсан хиймэл хөл хийлгэх зардалгүй, ажиллаж байсан үйлдвэртээ таарч тохирсон ажлаа хийх эрхгүй, “ядаж Эрдэнэтийн ТИС төгссөн миний эхнэрийг ажилд аваач” хэмээн фабрикийн даргадаа хүсэлт тавин, хэдхэн сартай нялх хүүхдээ хэрхэн тэжээдэг билээ, амьдарч байгаа үйлдвэрийн мэдлийн ганц өрөөг минь хураачих болов уу хэмээн түмэн бодол эргэл-дүүлсээр өдөр хоногийг өнгөрөөж явна.

Монгол улсын “саалийн үнээ” Эрдэнэт үйлдвэрийн ажилчид ямар их эрсдэлтэй, хүнд нөхцөлд ажилладгийг 30 жилийн хугацаанд 36 хүн үйлдвэрлэлийн ослын улмаас цаг бусаар хорвоог орхисон, 700 гаруй хүн мэргэжлээс шалтгаалах өвчний актаар групп тогтоолгосноос 200 гаруй нь нас барсан гээд олон тоо баримт харуулж байна.

Мянга заргалдаад хөл ургахгүй нь мэдээж. Харин нэгэнт ажлын байран дээрээ осолд орсон нь үнэн учраас үйлдвэрлэлийн осолд орсноо тогтоолгон ядаж өөрт таарах хиймэл хөл хийлгэх, сургуульд сурч цаашид ажлын байртай болох нь Амарбаярын хувьд чухал байгаа ажээ.

Ажлын байран дээрээ алдсан хөлөө үйлдвэрээс өгсөн 4000 ам.доллар, дээр нь эцэг, эх нь байгаа мөнгөө шавхан нэмэрлэж найман сая орчим төгрөгөөр Хөх хотод очиж орлуулж хийлгэсэн ч хоёр жилийн дараа эзнээ даахгүй эвдэрчээ. Халамжийн шугамаар хийлгэсэн гэх хиймэл хөлнийх нь хуванцар бүслүүр биед нь харшил өгдөг гээд зовлон мундахгүй.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард манай сонинд түүний тухай гарсан нийтлэлийн мөрөөр олон хүн сэтгэлийн дэмж өгч “залуу хүүхэд сургуульд сураад хөдөлмөрийн аюулгүй байдлын хичээл, сургалт явуулаад байж яагаад болохгүй гэж” гэсэн сэтгэлээр сургалтын төлбөрийн хандив хүртэл цуглуулж үзсэн. Гэхдээ энэ нь түүний амьдралыг түмэн гачаалаас яахан гаргахав.

Харин улсын төсвийн 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд нийгмийн халамж, анхаарал шаардлагатай болсон ийм хүмүүстээ хэрхэн ханддаг бол!?

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганзоригтой уулзахаар “Гендирекц” хэмээн нэрлэх ерөнхий захиргааны байрны үүдэнд хоёр цаг гаруй суусны эцэст ерөнхий захирлын туслах, бичиг хэргийн хэлтсийн дарга Б.Баттөмөр, мэдээлэл сурталчилгааны албаны дарга Б.Ичинноров нарт асуудлаа танилцуулж Н.Болдбаатар, Г.Амарбаяр нартай уулзуулсан юм.

Ерөнхий захирлын туслах Б.Баттөмөр “Нэгэнт мэргэжлийн байгууллага нь ослын дүгнэлтийг гаргаж, шүүх хууль дүрмийн дагуу асуудлыг шийдсэн учир үйлдвэрлэлийн осолд тооцох эсэх нь бидний асуудал биш харин Г.Амарбаяр, Н.Болдбаатар нарын хүсэлтийг уламжилж зохих хариуг өгнө” хэмээсэн. Харин хэвлэл мэдээллийн хүмүүсийг та нар дагуулж ирээ юу гэж тэдэнд зэмлэнгүй хандаж байсныг нуух юун.

Ажлын байран дээрээ осолд өртөж эрхтэнээсээ салчихаад “ахуйн осол” гэсэн дүгнэлт гаргуулж, гурван шатны шүүхэд ялагдал хүлээсний учир юу байв?

Энэ шийдвэрийг гаргах үндэслэл болсон Засгийн газрын тогтоолын заалт амьдралд хэр нийцтэй байгаа талаар тодруулахаар Г.Амарбаярын өмгөөлөгч Орхон аймгийн Өмгөөлөгчдийн холбооны дарга Д.Оюунчимэгтэй уулзсан юм. Тэрээр “Нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсан байхад та нар яах гээд яваад байгаа юм. Стратегийн өмгөөлөл гэж өмгөөлөгч биш хүмүүсийн хийдэг ажил байх. Би огт мэдэхгүй юм байна. Амарбаярын асуудлын талаар би ямар ч мэдээлэл өгч чадахгүй. Дээд шүүхийн хурлын дараа хариуцагч буюу Баяжуулах фабрикийн хуулийн зөвлөх Амарбаярын эхнэрийг ажилд авна гэж хэлж байсан. Та нар /сэтгүүлчид/ ингэж явж байгаад Амарбаярт туслахыг нь болиулчих вий, намайг Амарбаярын хэргийг өмгөөлж чадаагүй гэж шүүмжлэх гээд байгаа юм уу” хэмээгээд бидний асуултыг сонсохыг ч хүссэнгүй.

Энэ осол дээр ажилласан бусад албаны хүмүүс болон ҮЭ-ийн байгууллагын ажилтнуудаас авсан тодруулга ярилцлагыг дараагийн дугаарт хүргэх болно.

Б.Жаргал
SakTube.com - World Online Videos!
Сэтгэгдлvvд
Сэтгэгдэл алга.
Нэвтэрч орж байж сэтгэгдэл бичнэ.
Зевхен гишvvд vнэлэх боломжтой.

Vнэлэхийн тулд та нэвтэрч орох эсвэл бvртгvvлнэ vv.

Энэ бичлэгт vнэлгээ алга байна.
SMS зар сурталчилгаа

155021

155021

155021

Search
  • Та манай [ SMS зар булан ] -р зараа урсгахыг хүсвэл дээрх тусгай дугаарууд руу SMS илгээнэ үү.
  • Та бичиж буй зарныхаа урд Sms гэж бичээд нэг хоосон зай аваад мессэж зар, зарлалаа бичнэ үү.
  • Жишээ нь: Sms Mark2 mashin yaraltai zarna.
    MBE.mn SMS - Операторын ханш
  • Нэвтрэх хэсэг
    Хэрэглэгчийн нэр

    Нууц үг



    Гишүүнээр элсээгүй юу? [ Бүртгүүлэх ] [ Нууц үгээ мартсан ]

    Танд хэрэгтэй мэдээлэл


    Форумын сүүлчийн бичлэгүүд
    Бичлэг
    Hi
    Оруулсан: ulzi99 | 19-08-2010 18:16
    Миний хамгын их...
    Оруулсан: boomer_ccb | 03-07-2010 16:15
    Кино бол,,,,,,,,
    Оруулсан: EnHuuSH | 23-05-2010 09:22
    forumiin ohidiin chatlah oroo yu hussenere
    Оруулсан: nega_boy | 05-05-2010 01:14
    Шинэ гадаад дууг эндээс татаарай.
    Оруулсан: bad_uka | 01-02-2010 18:13
    Энxрий xайрт Монгол орон минь
    Оруулсан: bad_uka | 01-02-2010 18:06
    Manai zaluusiin songolt
    Оруулсан: bad_uka | 30-01-2010 15:51
    Hair urgelj gegeen bh estoi yu
    Оруулсан: bad_uka | 30-01-2010 15:43
    Аюулгүй интернэт хөтөч
    MBE.mn - Mozilla Firefox
    Хэрвээ та манай сайтыг илүү хурдан, аюулгүй, найдвартай, алдаагүй үзэхийг хүсвэл доорх зурган дээр дарж дэлхийн хамгийн шилдэг Mozilla Firefox вэб хөтөч програмийг үнэгүй татаж авахыг MBE.mn таньд санал болгож байна.

    |
    Мэссэнжерт нуугдсаныг шалгах уу!
    MBE.mn - Invisible
    Хайлт хийх


    Цаг агаар
    Шинээр нэмэгдсэн мэдээлэл