Мэдээний төрөл
99000800: 99087694 dugaariig zarna    :    :    88646411: ZAR 88720222 88730333 dugaar zarna une 50000 utas 88191915 88260666    99995210: 91629562 dugarig zarval avaxu? Unin sanala bicherei    88191915: Uniteliin 88720222 88730333 hos dugaap zapna une 50000    99006434: baganuurt 3 uruu bair zarna. 98612981    88045043: EREGTEI EMEGTEI ALTAN NUUHTAI SHUREN TOLGOITOI HASH, CHUNCHGNOROV HOOROG MASH HYAMD ZARNA    99060187: 2 nastai hvnd buuziin hj ogoh hvn bna uu 15000    96013638: 220 VOLTIIG 110 BOLGODOG 50 BOLON 300 WATTIN ADAPTAR ZARNA    
Хүн болцгооё хүмүүсээ
Хүнийг хүн биш гэвэл мэдээж доромжилсон хэрэг болно. Гэвч би ч, та ч бүрэн төгс хүн болж чадаагүй, адгуусан амьтны төдий ухамсартай байгааг шинжлэх ухаан нотлох боллоо. Мөн хүн төрөлхтөнд орших, эс оршихуйн шалгуур болж буй дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгалийн тэнцвэрт байдлын ал­дагдал нь бидний хүн болж чадаа­гүйгээс шууд хамааралтайг олон баримт баталж байна.

Тодруулбал, профессор Х.Сүх­баатар “Гэр бүлийн математик загвар” бүтээлээрээ хүмүүний эцэг, эхээс өвлөж болох зүйлийн дээд хэмжээг 41 хувь гэж тогтоожээ. Тэгэхээр өнөөгийн бид 100 хувь хүн биш юм байна. Тэгвэл биднийг бүрэн төгс хүн болгох үлдсэн 60 орчим хувь нь юу юм бол? Энэ асуултад Техникийн шинжлэх ухаа­ны доктор, профессор Г.Лхагваа ердөө л “ухамсар” гэсэн ганцхан үгээр хариулж байна. Тэрбээр дээрх ойлголтыг “Физик бие нь хүний 41 хүртэл хувийг эзэлж эсийн болон удамшлын хуулиар зохицно гэвэл ухамсар нь энергийн болон термодинамикийн хуулинд захи­раг­­­­дана. Учир нь ухамсар бол энер­ги юм. Хүний бодол санаа нь физик биеийн генератор буюу энергийн үүсгүүр, энергийн хангамжийн сис­тем бөгөөд ухамсар нь хүмүүний хөдөлгөгч хүч нь болдог” хэмээн тайлбарлалаа. Иймээс бид “хүн гэж эр, эм бэлгийн эс нийлэхийг л хэл­нэ” гэсэн ядмагхан тодор­хой­лол­тоос татгалзаж, яаж бүрэн төгс хүн болох талаар бодож үзэх хэрэгтэй болж байна.

Хүн болох тухай ойлголт нь өр­гөн цар хүрээтэй бөгөөд идэж, уухаас аваад бясалгал гэгээрэл, сүнсний тухай ч ярих шаардлагатай болно. Энэ удаад хүн төрөлхтөнд зүгээр нэг тулгамдсан асуудал төдий бус хоолой дээр хутга тавь­сантай адил хэмжээнд хүрсэн дэлхийн уур амьсгалын өөрч­лөл­тийн аюулаас сэтгэлгээ, ухамсрын түвшинд өөрчлөлт хийх замаар хялбархан мултрах боломжийн талаар хөндөе.

Энэ дэлхий дээр бүрэн төгс хүмүүс байсан уу гэвэл байсан. Байх байхдаа бидний өвөг дээдэс /XIII зууны Монголчууд/ ухамсрын мөн чанарыг таньж мэдсэн, ухамсраа хөг­жүүлж чадсан хүмүүс байжээ. Түрүү үеийн Монголчууд ухамсар нь хоол унд­ны амтанд уусч доройтдогийн учрыг олж, улмаар бодит хоолноос ухам­сартайгаар татгалздаг байж. Ингэж чадсанаараа тэд оюун ухаан, эрүүл мэнд, тэсвэр тэвчээр, туулах чадварын аль ч үзүүлэлтээр өнөө­гийн биднээс хол давуу байсныг тухайн үеийн судлаачдын тэмдэглэн үл­дээсэн баримтаас харж болно.

XIII зуунд Монголд айлчилсан Италийн П.Карпини, Францийн В.Руб­рук нар Монголчуудын ахуй амьдралыг судлаад, европчуудаас 4-5 дахин бага хооллодог, дулааны улирлын есөн сарын турш цагаан хоол хэрэглэдэг байсан талаар бич­жээ. Тухайн үед нэг хүний хоол унднаас хоногт авах илчлэг 500-600 ккал байсан бол өнөөдөр 2100-2300 ккал буюу 3-4 дахин их болсон. Гэвч илүү их идэж уулаа гээд өнөөгийн бид өвөг дээдсээсээ бүх талаар доройт­сон уу гэхээс дээрдээгүй. Цагаан хоолтон эртний Монголчууд 1-2 хоног юу ч идэж уулгүй 400 км замыг мориор туулж чаддаг, 60 настайдаа ч цэргийн алба хааж, улс дамнан довтолдог, 25 км зайд мал амьтныг ялган таних харааны чадвартай байсан аж. Орчин үе /Английн эрдэм­тэн Ирвинг Фишер/-ийн судалгаагаар ч цагаан хоолтой хүн тэсвэрээрээ махан хоолтноос хоёр дахин, хүчээ сэргээх чадвараараа тав дахин илүү байдгийг нотолж байна. Үнэхээр махан хоолтон бид 60 настайдаа юун цэргийн алба хаах манатай, хөдөл­мөрийн чадваргүй болон тэтгэвэртээ гарч байгаа шүү дээ. Мөн цагаан хоолтон зүрхний өвчнөөр өвчлөх нь махан хоолтноос 90-97 хувь бага, хавдраар өвчлөх нь цөөн байдгийн ОХУ-ын эрдэмтэн Ар Аддар тэм­дэглэжээ.

Гэхдээ цагаан хоол зөвхөн эрүүл мэндэд хамаатай эд биш ээ. Бидний амьдралд шууд заналхийлж буй уур амьсгалын өөрчлөлт, байгалийн тэнцвэрт байдлын алдагдлыг зог­соож чадах хялбархан арга бол цагаан хоол гэнэ.

Цагаан хоолонд дэлхийн дулаар­лыг зогсоох ямар шид агуулагдаж байдгийг одоо тайлбарлая.

Дэлхийн уур амьсгалыг хэтэр­хий дулааруулж буй хүлэмжийн хийг бүрдүүлэгч гол элемент нь нүүрсхүчлийн хий /СО2/ юм. Тэгвэл, цагаан хоолтноос махан хоолтон тав дахин их СО2 ялгаруулдаг аж. Хүний биеэс ашиггүй хэлбэрээр ялгарах дулаан мөн тав дахин их. Энэ нь дэлхийн дулааныг хоногт наанадаж 3.6 триллион ккал ил­чээр нэмэгдүүлж буй бөгөөд өдөр бүр 783 мянган тонн нүүрс шатаа­сантай тэнцдэг байна.



Дэлхий дээр амьдарч буй хүн болж чадаагүй хүмүүс бид хэт балмад хэрэгцээгээ хангахын тулд жил бүр 56 тэрбум мал нядалж, зөвхөн АНУ л гэхэд есөн тэрбум шувууны амь хөнөөдөг аж. Дээрх тоо, баримтуудаас бид хүн биш, харин аймшигтай “махчин амьтан” гэж харагдахаар байна. Мөн мах үйлдвэрлэлийн улмаас хүлэмжийн хийг шингээгч, дэлхийн уушиг болсон ширэнгэн ойн ихэнхийг устгах болжээ. Жишээ нь, Амазоны ширэнгэн ойн 70 хувийг үхрийн бэлчээр, малын тэжээл бэлтгэх зорилгоор устгасан байдаг. Дэл­хийн хуурай газрын тэн хагасыг бүрхэж байсан ойгоос одоо дөнгөж 1/4 нь үлдээд байгаа. Энэ нь хүний ухамсаргүй үйлдэл буюу махны үйлдвэрлэлээс шууд шалтгаалж буй юм. Ганцхан кг мах үйлд­вэрлэхэд суудлын машинаар 250 км явахад гарах хэмжээний хүлэмжийн хий ялгардаг, мах үйлд­вэрлэлд цэвэр усны 70 хүртэлх хувийг ашигладаг гээд махны хэрэглээний сөрөг үр дагаврыг тоочоод байвал дуусахгүй. Хамгийн инээдтэй нь хүмүүс өөрсдөө 100 хувь хэрэглэх боломжтой 77 сая тонн ургамлын уургаар мал, амь­тан тэжээж, тэрхүү бордуулсан мал нь 58 сая тонн амьтны уураг болж хүнд хүрч байгаа нь алтаа гуулиар, атаа торомоор солихоос ч долоон дор хэрэг. Мөн дэлхийн улс орнуудаар дамжин тархаж, хүний амь насыг хэдэн мянгаар нь авч одох болсон эл­дэв ханиад томуу бас л өнөөх идэхийн тулд тэжээдэг гахай, шувуунаас үүсдэг. Үүнтэй хэн ч маргахгүй. Хүмүүс бид энэхүү махнаас үүдэлтэй зовлонгоо гэтлэх гэж хөрөнгө мөнгөө үрэн, сан­хүүгийн гачаалд орж, хүчин мөхөсд­сөөр. Энэ бүхэн мөн л бидний хүн болж чадаагүйн, ухамсар, мэдлэггүйн хар гай.

Их эзэн Чингисийн үеэс үе дам­жуулан өртөөлөн цээжлүүлж өнөөд­рийг хүрсэн гэгдэх “Хөх Монголыг ний-хэмээр бадраах хутагтай дөрвөн нэүрит их засгийн алтан дээд үнэний аялгуу” хэмээх номонд бичсэнээр тухайн үед хүн амаа ухамсартай эсэхээс нь хамаарч ил, элч, дэмч, иргүн, боулихай гэж тав ангилдаг байсан бөгөөд оюун ухаанаа хөг­жүүлээгүй хүнийг “оул” буюу зүгээр л байгалиас заяасан бие, таван мөчит амьтан хэмээдэг байжээ. Эрдэмтэд тэр бүр анхаарлаа хандуулаад бай­даггүй эл сурвалж нь профессор Х.Сүхбаатарын “ухамсаргүй хүн 41 хувь л хүрнэ” гэсэнтэй яв цав дүйж байна.

Тэр ч бүү хэл энэ номонд:

“…Цангас /цагаан хоол/ идвээс гэгээрч

Мах идвээс мунхагжина

Махан хоолыг хориглож чадваас

Хижи гөрөөс /хүн/-ний хүс­лийг удирдаж чадна…” хэмээн хүмүүст тайлбарлах гэж түмэн зүйлийг нур­шиж буй санааг маань хэдхэн мөрөнд тов тодор­хой багтаажээ.

Цагаан хоолтон болох эсэх нь хүний ухамсрын асуудал, ухам­сартай байх гэдэг нь хүн болох тухай ойлголт.

Хүмүүн заяанд төрсөн ч хүн болж чадаагүйн төлөө өнөөдөр биднийг байгаль эх шийтгэж байна. Дэлхийн /бидний/ ирээдүй одоо тун бүрхэг байгаа. Агаарын температур тогтмол нэмэгдэж, дулаарлаас шалтгаалсан усны хомсдол, ган гачиг, түймэр гээд зовлон гачаалыг бид бишгүй л амч байна. Харин хойч үе маань зовлон амсах төдий бус золиос болох ч аюултай. Байгаль эко­логийн энэхүү огцом өөрчлөлт нь биднийг занал­хийлж, хэдэн мар­гааш үлдсэнийг хэлэхэд хэцүү болголоо.

Гэхдээ бидэнд аврагдах боломж бий. Бүгдээрээ өөрс­дийгээ болон ирээдүйгээ ав­рахын тулд юуны түрүүнд хүн болцгооё. Хүн болох амархан. Та зүгээр л ухамсартай байхад хангалттай. Үүний тулд танаас илүү мөнгө шаардахгүй, харин ч эдийн засагт хэмнэлт гарна. Махны хэрэглээгээ л эрс багас­гачих юм бол дэлхийн дулаарлыг цаг алдалгүй зогсоож чадахаас гадна, өөрсдийнхөө эрүүл мэн­дийг хамгаалах, сайж­руулах бүрэн боломж байна.

Их хурлаас “идэж, уухыг хязгаарласан” хууль гаргах боломж­гүй. Харин махны хэрэг­лээг хязгаарлах талаар бодлогын чанартай ажил хийж болно. Тухайл­бал, зүгээр л иргэн бүрт 50 мянган төгрөг өгье гэж байхаар цагаан хоолтой болсонд нь тэр мөнгөө өгье. Хүн шиг хүн байсных нь төлөө хэдхэн мянгыг байтугай хэдэн саяыг ч өгч болно шүү дээ. Басхүү хүнсний ногоо, тариа буу­дайны тариалалт, цагаан хоолны үйлд­вэрлэлийг хөгжүү­лэх, энэ төрлийн бизнесийн орчныг бүрдүүлэхэд эрх зүй, эдийн засгийн бодлогоор дэм­жих шаардлагатай. Махтай хол­боотой бизнест татвар, шалгуур өндөр, харин цагаан хоолны төрөлд хялбар, бага байлгах хэрэгтэй. Энэ бол төрийн хийж чадах ажил. Хаана хялбар бизнес байна, худалдаачид тийшээ явна. Олон гар дамждаг махны худал­дааг онцгой дэглэмтэй болгож, нарийн шинжилгээ хийдэг болох юм бол хэн дуртай нь хаа нэгтэй лангуу гаргаад мах зараад байх­гүй, мөн шаардлага хангах мах хэр их байх нь бас эргэлзээтэй. Гэхдээ төр, засаг махны худалдаа эрхэлж амьдралаа зал­гуулдаг олон иргэний эрхийг боог­дуулж байгаа юм шиг биш, хүн амыг эрүүл байлгахын төлөө ажиллаж байгаагаар харагдах ёстой. Үү­ний “далбаан дор” цагаан хоолны хэрэглээг дэлгэрүүлье.

Үүнээс гадна төр болон эрдэм­тэн судлаачдын хийж чадах бас нэг зүйл нь хүн байхын утга учир, хорвоо дэлхий дээр хэрхэн оршин тогтнохын нууцыг шингээсэн өвөг дээдсийнхээ гэрээс­лэл, оюуны аугаа бүтээлүүдийг уншиж судалж, улмаар хүн арддаа түгээн дэлгэрүүлэх зайлшгүй шаардлага байна. Жишээ нь, “Алтан дээд үнэний аялгуу”-нд хэрхэн хүн болох “жор”-ыг маш тодорхой бичсэн байдаг. XIII зууны түүхэн баримт нь зөвхөн “Мон­голын нууц товчоо” биш гэдгийг манай эрдэмтэд бодолцох цаг болжээ. Ийн хэлэх учир нь, төр, нийгмийг зөв цогцлоох ухаан хийгээд хүмүүний мөн чанарын тухай нэн чухал баримт агуулсан дээрх бүтээлийн “амт”-ыг хуваалцах гэхээр хүлээж авах, хүн­дэтгэж сонсох эрдэмтэн, судлаач олд­доггүй, харин ч доромжлон гутаадаг гэж 15 дахь үеийн өртөөлөн дам­жуулагч Журнайн Нүрзэд агсан амьд сэрүүндээ хэлж байжээ. Зөвхөн “Ал­тан дээд үнэний аялгуу” ч бус өвөг дээдсийн үлдээсэн өөр хэчнээн их ухаан мэдлэгийн өвийг бид олж, таниагүй яваа. Тиймдээ ч өнөөдөр шийдэж чадахгүй олон бэрхшээлтэй учирч, шаналан зовж байгаа ч юм билүү. Үгүйсгэх газаргүй.

Ч.Дашдэлэг
SakTube.com - World Online Videos!
Сэтгэгдлvvд
Сэтгэгдэл алга.
Нэвтэрч орж байж сэтгэгдэл бичнэ.
Зевхен гишvvд vнэлэх боломжтой.

Vнэлэхийн тулд та нэвтэрч орох эсвэл бvртгvvлнэ vv.

Энэ бичлэгт vнэлгээ алга байна.
SMS зар сурталчилгаа

155021

155021

155021

Search
  • Та манай [ SMS зар булан ] -р зараа урсгахыг хүсвэл дээрх тусгай дугаарууд руу SMS илгээнэ үү.
  • Та бичиж буй зарныхаа урд Sms гэж бичээд нэг хоосон зай аваад мессэж зар, зарлалаа бичнэ үү.
  • Жишээ нь: Sms Mark2 mashin yaraltai zarna.
    MBE.mn SMS - Операторын ханш
  • Нэвтрэх хэсэг
    Хэрэглэгчийн нэр

    Нууц үг



    Гишүүнээр элсээгүй юу? [ Бүртгүүлэх ] [ Нууц үгээ мартсан ]

    Танд хэрэгтэй мэдээлэл


    Форумын сүүлчийн бичлэгүүд
    Бичлэг
    Hi
    Оруулсан: ulzi99 | 19-08-2010 18:16
    Миний хамгын их...
    Оруулсан: boomer_ccb | 03-07-2010 16:15
    Кино бол,,,,,,,,
    Оруулсан: EnHuuSH | 23-05-2010 09:22
    forumiin ohidiin chatlah oroo yu hussenere
    Оруулсан: nega_boy | 05-05-2010 01:14
    Шинэ гадаад дууг эндээс татаарай.
    Оруулсан: bad_uka | 01-02-2010 18:13
    Энxрий xайрт Монгол орон минь
    Оруулсан: bad_uka | 01-02-2010 18:06
    Manai zaluusiin songolt
    Оруулсан: bad_uka | 30-01-2010 15:51
    Hair urgelj gegeen bh estoi yu
    Оруулсан: bad_uka | 30-01-2010 15:43
    Аюулгүй интернэт хөтөч
    MBE.mn - Mozilla Firefox
    Хэрвээ та манай сайтыг илүү хурдан, аюулгүй, найдвартай, алдаагүй үзэхийг хүсвэл доорх зурган дээр дарж дэлхийн хамгийн шилдэг Mozilla Firefox вэб хөтөч програмийг үнэгүй татаж авахыг MBE.mn таньд санал болгож байна.

    |
    Мэссэнжерт нуугдсаныг шалгах уу!
    MBE.mn - Invisible
    Хайлт хийх


    Цаг агаар
    Шинээр нэмэгдсэн мэдээлэл